Путин: Цар тахлаас сургамж авах ёстой

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхий нийт коронавирусийн цар тахлаас ямар сургамж авахаа зайлшгүй бодолцох ёстойт гэж үзэж байгаа гэнэ. 

 

"Коронавирусийг ялсан гэж ярих нь эрт байгаа ч энэ зовлонгоос ямар сургамж авах, цаашид энэ төрлийн нөхцөл байдал үүсвэл хэрхэн ажиллах гэдгээ одоо бодох цаг нь ирсэн" хэмээн Владимир Путин мэдэгджээ.

 

Тэрбээр коронавирустэй хийх тэмцэлд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт шаардлагатай гэдгийг онцолжээ. Өмнө нь тэрбээр Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр мэдэгдэл хийхдээ цар тахал дахин сэргэж болзошгүй тул коронавирусийн цар тахалтай хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэхийг дэлхий нийтэд уриалж байлаа.

 

Түүнчлэн оросуудад хандан вакцин тариулахыг уриалж, энэ нь сүргийн дархлаа тогтох, цар тахлыг давах гол хүчин зүйл болно гэж онцолж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ