Санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэллээ. Сонгогч нь өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө.

 

Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Election.burtgel.gov.mn сайтад нэвтэрч “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” гэсэн хэсгийг сонгоно.  Иргэний бүртгэлийн дугаар эсвэл регистрийн дугаараа оруулаад, сонгох хэсэгт өөрийн оршин суугаа газрын мэдээллээ сонгож нэвтэрнэ.  Ингэснээр та өөрийн  санал өгөх байраа мэдэх боломжтой.

 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ