ШУУД: Шинээр 1312 тохиолдол батлагдаж, 444 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.09/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8500 сорьцод шинжилгээ хийснээс 1312 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 69 022  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 970  нь Улаанбаатар хотод, 340 нь орон нутагт, хоёр нь зөөвөрлөгдсөн  байна.  Тодруулбал, Орхонд 20, Дархан-Уул 18,  Хөвсгөлд 10, Булганд 7, Сэлэнгэд 6,  Төв аймагт 88, Говьсүмбэрт 21, Дундговь 28,  Өвөрхангайд 16, Баянхонгорт 34, Сүхбаатарт 22, Дорнод 4,  Говь-Алтай 35,  Баян-Өлгий 1, Ховд  7  тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 444 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 55 157 болж байна. Коронавирусийн халдварын улмаас зургаан хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 324 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 6818 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 4235  хүн хөнгөн, 1911 хүндэвтэр , хүнд 532, маш хүнд 140 хүн байна. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ