Афганистаны дайчид олон улсын байгууллагын 10 ажилтныг хөнөөжээ

img

Афганистанд Британи-Америкийн Halo Trust  байгууллагын 10 ажилтныг хөнөөж, 14 хүнийг шархадуулсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг Баглан мужид болсон бөгөөд халдлагад нүүрэндээ багтай дайчид оролцсон байна. Энэ гэмт хэрэгт "Талибан" хөдөлгөөний дайчид хамааралтай гэдэгт итгэлтэй байгаагаа Афганистаны албаны этгээдүүд илэрхийлжээ. 

 

Британи-Америкийн HALO Trust байгууллага 1988 онд байгуулагдсан, дэлхий даяар минигүйжүүлэх, сум зэвсгийг аюулгүй болгох ажлыг гүйцэтгэдэг юм. Энэ байгууллага 7000 гаруй ажилтантай.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ