ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр 16:00 цагт Баянзүрх дүүргийн 25-1-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байр буюу Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд очиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсний дараагаар хэвлэл мэдээлэл ярилцлага өгсөнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ