ШУУД: Шинээр 1460 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.10/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 орчим сорьцод шинжилгээ хийснээс 1460 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 70 482  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 955  нь Улаанбаатар хотод, 505 нь орон нутагт байна. Тодруулбал, Орхонд 29, Дархан-Уул 38, Хөвсгөл 14, Сэлэнгэд 19, Хэнтийд 40, Дорнод 11, Төвд 61, Дундговь 23, Өвөрхангайд 42, Булган 24, Архангайд 35, Баянхонгорт 42, Говь-Алтай 112, Ховд 4, Увс 8, Баян-Өлгий 3, тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 412 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 55 569 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 10 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 334 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 7292 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 4658  хүн хөнгөн, 1942 хүндэвтэр , хүнд 560, маш хүнд 132 хүн байна. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сонгуулийн гай:
Хар мөртэй сонгууль
2021-06-10
Анандбузар:
Сонгуулийн сурталчилгаа хийж, тархалтыг улам тарааж, улам нэмэгдүүллээ.
2021-06-10