С.Эрдэнэ: Асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдлөө

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдийн олонхийн санал авч ялалт байгуулаад байгаа бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ хамгийн цөөн санал авсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар сөрөг хүчин АН-аас одоогийн байдлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлээгүй байгаа. Харин нэр дэвшигч С.Эрдэнэ цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье.Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү!!" хэмээн жиргэсэн байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ