Т.Доржханд: Монгол Улс 1990 оны өмнөх үе рүүгээ ухарлаа

"Зөв хүн-электорат" эвслээс мэдээлэл хийж байна.

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй хүн өрсөлдсөн. "Зөв хүн-электорат" эвслээс Д.Энхбат өрсөлдсөн. Харамсалтай нь энэ хүн маань эмнэлэгт хэвтэж байгаа учи бидэнтэй хамт мэдээлэл хийх боломжгүй байна. Энэ хүнд саналаа өгсөн 255 мянган сонгогчдодоо талархаж байгааг минь хүлээж авна уу. Бидний дэмжигчдийн тоо өссөн хэвээр байна. Шинэ улс төрийн хүчин ч биднийг иргэд дэмжиж байгаа. Иргэдийн маань 20 гаруй хувь нь биднийг дэмжиж байгаа нь урам өгч байна. Монголын улс төрд эрүүл улс төрийг авчрах болно. Бид бодлого, зарчмаараа монголын улс төрд өрсөлддөг зөв жишгийг хэрэгжүүллээ. Гадаадад байгаа иргэд энэ сонгуулиар маш идэвхтэй оролцсон. Гадаад байгаа сонгогчдын 75.4 хувь нь "Зөв электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслээс 1.2 тэрбум төгрөгийн хандив зарцуулсан. Энэ мөнгөний дийлэнхийг гадаадад байгаа иргэд хандивласан. Биднийг сэтгэлээрээ дэмжсэн гадаадад байгаа иргэдэдээ талархлаа.
Д.Энхбат гэдэг хүн ердөө нэг сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэдгээ мэдээгүй байсан. Энэ бол чин үнэн. Ердөө нэг сарын хугацаанд 21 аймаг, нийслэлийн иргэдтэйгээ уулзсан. Биднийг дэмжсэн та бүхэндээ талархаж байна. Мөн Д.Энхбат танд болон гэр бүлд нь талархлаа илэрхийлье. Энэ удаагийн сонгууль маш сайн сонгууль боллоо хэмээв.
-Нэр дэвшигчийн биеийн байдал ямар байна вэ?
-Нэр дэвшигч гэргийтэйгээ эмнэлэгт хэвтэж байгаа. Бие нь сайн байгаа. Удахгүй эмнэлгээс гарна.
-Төрд нэг нам дангаараа гарснаар дарангуйлал тогтоно гэж АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ хэлж байсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Шуудхан хэлэхэд, Монголын Улс төрд нэг том нам, тойрсон бусад намтай байсан. Монгол Улс 1990 оны өмнөх үе рүүгээ ухарчихлаа. ХҮН ардчиллынхаа талд зогсох болно. Шаардлагатай бол АН-тай зарим зүйл дээр хамтарч ажиллах болно.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ