О.Магнай: МАН төсвийн мөнгөөр төрийн сонгуулийг худалдаж авсан

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Ардчилсан сонгууль нь улс төрийн намуудын хоорондох тэгш шударга өрсөлдөөн дээр суурилан явагддаг. Харамсалтай нь энэ тогтолцоо алга болж, төр ба нам гэсэн нэрэн дор сонгууль хийдэг болжээ. Тиймээс Ардчилсан сонгууль хэлбэр төдий болсон байна. Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг зүйл бий болсон байна. Энэ зүйлийг цаашид өөрчлөхгүйгээр 2024 оны шударга сонгуулийн тухай яриад хэрэггүй.
Ер нь их ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. Тухайлбал, 1992 онд ялагдаад, 1996 онд эвсэл болоод ялалт авчирч байсан. Өнгөрсөн 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан бол дараа нь эвсэл болж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан удаатай. Цаашид УИХ-д суудалтай намуудаас гадна Ардчиллын төлөөх намуудтай нэгдэнэ. МАН гэдэг нь нэг намын дарангуйлал буюу хуульчлагдсан дарангуйллаас өөрцгүй. Энэ зүйлтэй цаашид АН тууштай тэмцэнэ. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Магнай:
-Ардчилсан сонгууль гэдэг зөвхөн санал хураах үйл ажиллагаа биш бүхэлдээ сонгуулийн үйл явцыг хэлдэг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд МАН-ын 100 жилийн ой гэсэн нэрийн дор иргэдэд мөнгө тараасан. Сүүлд малчдад 100 мянган төгрөг тараасан. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнөөс 2.5 их наяд төгрөгийг иргэдэд тараасан. Ерөнхийдөө МАН төсвийн мөнгөөр төрийн сонгуулийг худалдаж авсан үйл явц боллоо. Нэг нам нь ялаад бусад нь жүжигт тоглодог байх уу гэдгийг шийдэж нэг талд нь гаргана. Ингэхгүй бол дүр эсгэсэн ардчилал жишиг тогтоно. Бид ардчилалаа хамгаална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ