ВИДЕО: Боловсролын салбарт ДНБ-ий 6 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулдаг

БШУЯ төсвийн цахим шилжилт хийж байна. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газраас цахим үндэстэн болох том зорилт дэвшүүлсэн. Түүний нэг нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Манай салбарт төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилладаг. Боловсролын салбарт ДНБ-ий 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 1,7 их наяд төгрөгийг зардлыг зарцуулдаг. Манай салбарт 300-400 тэрбум төгрөгийг улсын нийт төсвөөс зарцуулдаг. Иймд энэ салбарын төсвийн шинэчлэл манай улсын төсвийн шинэчлэлийн чухал хэсэг байна.
Боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт өгөөжтэй, хүүхдүүдийн сурах орчин чанар хүртээмжийг шууд зарцуулагдаж чадаж байна уу гэдэг олон асуулт бий. Тиймээс өнөөдрийн цахимаар хийж буй төсөв нь өнөөдрийн асуултад хариулт болох анхны алхам болов уу гэж бодож байна. Зөв төсөв байж, зөв бодлого байна. Зөв бодлого байж,зөв үр дүн гарна. Боловсролын салбарын төсвийг хийнэ гэдэг ихээхэн цаг хугацаа шаардсан хөрөнгө хүч шаардсан ажил байдаг юм байна. Тэр бүрийг анзаарахгүй явж иржээ. Манай улсад байгаа нийт цэцэрлэг, сургуулийн тоо 2500 хүрсэн байна.
Ингээд цахимаар төсвөө хий болсноор 1 тэрбум төгрөгийн зардал хэмнэх томоохон ажил юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ