Г.Занданшатар: Уншигч ард түмэн байх нь бидний үүрэг юм

img

 

Сүхбаатарын талбайд номын баяр болж байна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч гэсэн ном,соёлын зүтгэлтэн та бүхний хүсэлтийг хүлээн авч энэ удаагийн номын баярыг халдвар хамгааллын дэглэм чанд сахиж зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Жилд хоёр удаа зохион байгуулдаг энэ сайхан арга хэмжээг иргэд маань хүсэн хүлээдэг уламжлалт сайхан баяр болсон байна. Иймээс цар тахлын нөлөөгөөр амьдралд тусаж буй сүүдрийг номын гэрлээр гийгүүлэх нь буруу биш байх гэж бодож байна.

 

Хүүхэд багачууд маань танхимдаа боломж багассан энэ үед төв талбайдаа Монголын утга соёлын үе үеийн бичгийн мэргэд, уншигч түмэн хуран цугларсан байна. Өнөөдрөөс эхлэн гурван өдөр номын мэргэд төв талбайдаа хуран чуулна. Улаанбаатар хотоо дэлхийн номын нийслэл болгох үндэсний ном соёлоо дээдлэн хөгжүүлэх гэгээн зорилго өвөртөлж, тууштай зүтгэж буй гишүүд дэмжигчдэд халуун баяр хүргэе.

 

Өвөг дээдсийнхээ номын гайхам соёлоороо бахархдаг. Бахархаад зогсохгүй уламжлан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн хадгалуулах, мөн уншигч ард түмэн байх нь өнөө цагийн бидний үүрэг юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ