НҮБ: Этиоп улсад өлсгөлөн нүүрлэлээ

Этиопийн хойд бүс нутгуудаар өлсгөлөн нүүрлэж эхэлсэн талаар НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Марк Лоукок мэдэгдсэнийг ВВС дамжууллаа.
НҮБ-ын шинжээчдийн мэдэгдсэнээр, 350 мянга орчим оршин суугч "гүн хямрал"-ын нөхцөлд байгаа гэнэ. Эдгээр хүмүүс, саяхан Этиопын арми, нутгийн босогчдын хоорондын цуст дайн өндөрлөсөн Тыграй болон хөрш Амхара, Афар бүсүүдэд амьдарч байгаа аж. Цэргийн сөргөлдөөний улмаас Этиопын 1,7 сая хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болжээ.
Дайны хөлд нэрвэгдсэн бүс нутагт хүнсний хямрал нүүрлэж, хүмүүс өлсгөлөнгийн улмаас нас барж эхэлснийг олон улсын шинжээчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ