"Прогресс" хөлөг АНУ, Японы сансрын нисэгчдэд Оросын хүнс хүргэнэ

img

ОХУ-ын "Прогресс МС-17" ачааны хөлөг олон улсын сансрын станцад байрлаж байгаа НАСА-ийн сансрын нисэгч Марка Ванде Хая болон Японы сансрын нисэгч Акихико Хосидэ нарт Оросын хүнс хүргэж өгнө гэж Оросын Шинжлэх ухааны Анагаах-биологийн асуудлын хүрээлэнгийн Олон улсын сансрын станцын экипажийн хүнсний хэлтсийн орлогч Александр Агуреев мэдэгджээ. 

 

Агуреевын өгүүлснээр, Японы сансрын нисэгчид махан зууж, сүмстэй үхрийн мах, гуляш, цэлцэгнүүртэй мах, тахианы махтай омлет, самартай тахианы мах, чавгатай тахианы мах, цэлцэгнүүртэй үхрийн хэл, харчо шөл, чацарганатай аарц зэрэг нийт 38 төрлийн хүнс хүргэх гэнэ. Харин НАСА-ийн сансрын нисэгчид харчо, тариачны шөл зэрэг 51 нэр төрлийн хоол хүнс хүргэх юм байна.

 

Мөн "Роскосмос"-ын сансрын нисэгчид болох Олег Новицкий болон Петр Дубров нарын хүсэлтээр сансарт гич, лечо хүргүүлэхийн дээр шинэ жимс, ногоог ачааны хөлөг тээвэрлэх юм байна.

 

"Прогресс МС-17" ачааны хөлгийг зургадугаар сарын 30-нд шилжих шөнө хөөргөхөөр төлөвлөжээ. Одоогийн байдлаар, олон улсын сансрын станц дээр Роскосмосын Олег, Новицкий, Петр Дубров, НАСА-ийн Марк Ванде Хай, Шейн Кимброу болон Меган Макартур, Европын сансрын агентлагийн Тома Песке мөн Японы Акихико Хосидэ гэсэн нийт долоон сансрын нисэгч байрлаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zocnin:
Manai chartsarganatai aarts bas yum bolow uu
2021-06-13