АН-наас мэдээлэл хийлээ. АН-ын экс дарга С.Эрдэнэ:
-Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж өндөрлөлөө. СЕХ өнөөдөр эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргажээ. Миний хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, оролцлоо. Сонгуулийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдсан боловч, маш их хэмжээний зөрчил гарсан. Зөрчлийн болон эрүүгийн үйлдлүүд хийгдлээ. Маш их хэмжээний мөнгө тарааж, төрийн албан тушаалтнуудыг сонгуулийн кампанит ажилд оролцууллаа. Сонгуулийн дүнг харахад эрх баригч МАН зохион байгуулалттай, хуулийн бус хүрээнд шийдвэрлэх, зохицуулах үйл ажиллагааг явуулан байх магадлал харагдаж байна.
Өнөөдөр сонгуулийн дүнг гаргасан учир зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд нэгэн зүйлийг чухалчлан захья. Монголын ард түмэнд амласан амлалтаа бүү мартаарай, хариуцлагатай ажиллаарай" гэж захиж, даатгая. Нэг биш удаа улс төрийн халуун тогтоонд хамт байж өрсөлдөгчийн хувьд хатуу ширүүн үг хэлж явсан ч гэсэн Монголын ард түмний итгэлийг огоорч болохгүй хэмээв.
Н.Нягт
Уншиж байна |