ШУУД: Шинээр 1792 тохиолдол батлагдаж, 196 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.12/ хийж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 521 сорьцод шинжилгээ хийснээс 1792 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 73 896 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1280 нь Улаанбаатар хотод, 511 нь орон нутагт, нэг нь зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, Орхонд 76, Дархан-Уул 34, Хөвсгөл 50, Сэлэнгэд 54, Хэнтийд 45, Дорнод 33, Төвд 138, Сүхбаатарт 30, Дундговь 55, Өвөрхангайд 12, Булган 7, Архангайд 23, Баянхонгорт 92, Говьсүмбэр 8, Говь-Алтай 143, Ховд 10, Увс 28, Баян-Өлгий 20, Завханд 2, Хөвсгөл 50, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56 449 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 9 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 351 болж байна.
Өнөөдрийн байдлаар 7963 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5059 хүн хөнгөн, 2156 хүндэвтэр , хүнд 607, маш хүнд 141 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ