Коронавирусийн хүндрэлээр хоёр эх нас баржээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.12/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

 

-Зургадугаар сарын 10-ны  байдлаар нийт 1152 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Үүнээс 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа. Бмзмйн байдлыг нь харвал 12 нь хүнд  байгаа. Халдварт өртсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 286 нь төрсөн. Тодруулбал, 196 нь төрөх замаар, 90 нь кесарев мэс заслаар төрсөн байна. Харамсалтай нь коронавирусийн хүндрэлээр хоёр эх нас барлаа. Жирэмсэн эмэгтэйд толгой өвдөх, ханиалгах, амт үнэрлэх мэдрэмж алдагдах, халуурах, хоолой өвдөх, хамраас нус гоожих зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийд 23 мянган жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвараар өвчилсөн.

 

 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд коронавирусийн эсрэг “Файзер”  вакцин хийж болох уу

 

-Манай улсад орж ирсэн Pfizer вакцины заалт дээр жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хийхэд ямар нэгэн эсрэг заалтгүй гэж бичсэн байгаа. Тухайн жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах бол хяналтын эмчээсээ зөвшөөрөл аваад хийлгэх боломжтой.

 

Өөрөөр хэлбэл тухайн вакцины найрлагад орсон ямар нэгэн бодисоос харшилгүй бол хийлгэж болно. Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүдэд Pfizer вакцин хийхийг зөвлөж байгаа.

 

  • Эхний тун: 14 долоо хоногоос дээш хугацаанд

  • Хоёрдох тун: 36 долоо хоногоос өмнө хийсэн байна

  • Хоёрдох тунг 36 долоо хоногоос өмнө хийж чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд коронавирусийн эсрэг вакцин хийхгүй.  Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой.

 

 

Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулах цэгүүд:

 

  1. Багануур ЭМТ-ийн А корпус

  2. Багахангай ЭМТ

  3. Баянгол 86-р цэцэрлэг

  4. Баянзүрх 97-р сургууль

  5. Налайх ЭМТ

  6. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

  7. Сүхбаатар 69-р цэцэрлэг

  8. Хан-Уул механик инженерийн сургууль

  9. Чингэлтэй Аврагч спорт хороо

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэгээд заавал жирэмсэн эх гээд бичээд сурталчлаад байдаг нь яадаг юм бэ эх хүнээс төрөөгүй юмуу заавал айдас төрүүлэх ямар хэрэгтэй юм корлна биш цус бүлэгнэл гээд байгаан бишүү.
2021-06-12
ESUIGEN:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-12