АНУ: Жонсон энд Жонсоны вакциныг устгана

АНУ-д "Жонсон энд Жонсон" компанийн боловсруулсан, коронавирусээс сэргийлэх вакцины их хэмжээний тунг устгахаар болсон талаар NBC мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, үйлдвэрлэх үед технологийн алдаа гарсны улмаас ийнхүү их хэмжээний вакцин устгахаар болсон талаар АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар мэдэгдсэн байна. Эрх баригчид устгалд оруулах вакцины хэмжээг мэдээлээгүй ч Нью-Йорк Таймс сонин 60 сая тун вакцин устгахаар болсон гэж мэдээлжээ.
Энд дуулгахад, Балтимор дахь үйлдвэртээ "Жонсон энд Жонсон"-ы вакциныг үйлдвэрлэж буй БиоСолюшн компани дөрөвдүгээр сард үйл Хүнсний бүтээдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын шаардлагаар ажиллагаагаа түр зогсоосон юм. Учир нь "Жонсон энд Жонсон" компанийн вакциныг үйлдвэрлэхдээ алдаа гарган, АстраЗенека вакцины үйлдвэрлэлд зориулсан түүхий эдийг ашигласан нь тогтоогдож байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ