Далай лам У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Дээрхийн гэгээнтэн Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж захидал илгээсэн талаар savetibet.ru мэдээлжээ.
"Анх 1979 онд очиж байсан танай орныг би дурсан санахдаа таатай байдаг. Монголчуудын залуу болон ахмад үеийнхэн хүний үнэт зүйлийг түгээх миний хүчин чармайлтыг дэмжиж, орчин үеийн боловсролын тогтолцоонд уламжлалт буддын ухааны мэдлэгийг нэвтрүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаад би туйлын ихээр баярладаг" хэмээн баярын захидалд өгүүлжээ.
"Монголын оршин суугчид болон төвдүүд бид түүхээрээ холбогдсон, ихэр ах дүүс шиг улс. Гуравдугаар Далай ламын үеэс л манай хоёр ард түмний холбоо харилцаа бэхэжсэн" хэмээн Далай лам онцолсон байна.
Түүнчлэн Буддын сургааль энэрэнгүй сэтгэлийг чухалчилдаг, хувь хүний үзэл бодолтой зөрчилдөгүй хэн бүрт тусаа өгдөг бөгөөд энэ үнэт зүйлсийг У.Хүрэлсүх болон Монголын Засгийн газар цаашид ч хамгаалан дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн төгсгөлд нь Монголын бүхий л оршин суугчдын итгэл найдварыг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилтоо шийдэхэд нь шинэ сонгогдсон ерөнхийлөгчид амжит хүссэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ