Монголын Спортын Анагаах Ухааны Хөгжлийн Холбоотой хамтран ажиллахаар боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Спортын Анагаах Ухааны Хөгжлийн Холбоотой хамтран ажиллахаар боллоо. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц. Магалжав, Монголын спортын анагаах ухааны хөгжлийн холбооны тэргүүн Э.Түвшинбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн энэхүү арга хэмжээнд Монголын спортын анагаах ухааны хөгжлийн холбоог төлөөлөн нарийн бичгийн дарга О. Амгаланхүү, удирдах зөвлөлийн гишүүн А. Пүрэвдорж нар оролцлоо. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монгол үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, спортоор дамжуулан Монгол хүнийг эрүүл, өв тэгш хүмүүжүүлэх, үндэсний спортын үнэт зүйлийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх, спортоор эрүүл, аюулгүй хичээллэх боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан хамтран ажиллах юм.
(Жич: эдгээр эмч нар нь өвдөгний үений гэмтэл чиглэлээр Япон, ОХУ-д мэргэжил эзэмшсэн болно.)
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ