ЭМЯ: Халдварын 2188 шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүн шинээр халдвар авч, 10 хүн нас барсан байна. Мөн 496 хүн эдгэрчээ.Хөдөө орон нутгийн тохиолдол эрчтэй нэмэгдэж, нийслэлд дахин өслөө. Халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа учир хүн бүр дор бүрнээ хичээн зүтгэхийг ЭМЯ-наас анхааруулж байна.
Хуурай ханиалгах, хоолой өвдөх, амт үнэрээ алдах, толгой өвдөх, хамар битүүрэх, шингэн нус гоожих, 38+ хэм халуурах нь халдварын шинж тэмдэг юм.
Коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 30 хувь нь хүүхдүүд гэсэн эмзэглүүлсэн мэдээллийг ЭМЯ-наас хийж байна. Тиймээс хүүхдийнхээ дархлааг дэмжих хоол хүнс өгч, унтаж амруулахыг анхааруулж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ