
УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ардчилсан намын гишүүдээс ам асуув. Ардчилсан намын сайд нарыг чөлөөлөх талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Анх Засгийн газар байгуулагдаж байхад хөөсөн ч гарахгүй гэж Н.Алтанхуяг дарга та хэлж байсан.
Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр таниас үүнийг асуух гэж байгаад чадаагүй. Одоо асууя. Яагаад гэв гэнэт гарахаар болсон бэ? Бид та нарыг хөөгөөгүй шүү дээ” гэв.
Түүний асуултын хариуд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Наалдан падаар наасан юм шиг байна гэж байхгүй. Хамтраад олон зүйл хийсэн. Нэгнийгээ гоочлоод байх зүйлгүй” хэмээн уурлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ