Халдварын улмаас нийт 369 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.14/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 8 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 369 болж байна. Тухайлбал,
-
Тавдугаар сарын 22-нд 62 настай эмэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 27-нд 57 настай эрэгтэй онош батлагдсан
-
86 настай эрэгтэй
-
Тавдугаар сарын 31-нд 51 настай эрэгтэй онош батлагдсан
-
Зургадугаар сарын 09-нд 66 настай эмэгтэй онош батлагдсан
-
Зургадугаар сарын 07-нд 42 настай эрэгтэй онош батлагдсан
-
Зургадугаар сарын 10-нд 82 настай эрэгтэй онош батлагдсан
-
Зургадугаар сарын 08-нд 69 настай эрэгтэй онош батлагдсан
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ