ВИДЕО: Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохоор гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна
УИХ дахь АН-ын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-АН-ын жирийн гишүүдээс намын онц их хурлыг хуралдуулах хүсэлт ирж байна. Өнгөрсөн хугацаанд намын их хурлыг хуралдуулахыг гишүүд шаардаж ирсэн. Улаанбаатар хотын 200 гаруй намын хороо байгаа. Намын хорооны дарга нар дэмжиж өгөөрэй. Ингэснээр АН-аа бид авч үлдэж чадна гэлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр зөвхөн АН-ын дотоод асуудал биш. Сөрөг хүчний чадамжийн асуудал. Дотоод ардчилалаа сайжруулах нь чухал. АН сонгогчдоос үнэлэлт авахаа больсон байна. Бид цаашдаа ардчилалаа төгөлдөржүүлэхэд АН тэргүүлнэ. Намаа эв нэгдэлтэй болгоход нэгдээрэй гэж гишүүддээ уриалмаар байна гэв.
УИХ-ын экс гишүүн Х.Тэмүүжин:
-АН хоёр хуваагдаад дэгээ тавьж байгаа энэ үед шургаж унаж байна. Хоёр тал бие биенээ дэмжээд цаашаа явах цаг болсон. Ардчилсан хүчингүй улс унаж байна. Гишүүдээ хонь мэт харахаас илүүтэй ардчилал, тусгаар тогтнолд хүч өгдөг иргэд гэж харж нэгдэх цаг болжээ. Хоёр тал болоод үлдэж байгаа зарим гишүүд Ардын намтай ажлын хэсэг байгуулж байна. Хүчтэй нам байхын тулд бид нэгдэх цаг болсон. Иргэдийн итгэлийг өөр хоорондоо талцаж хэрэлдэж байгаа үйлдэл үгүй хийж байна. Тиймээс эв нэгдэлтэй АН-ыг бий болгохоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ