Монгол өдөрт илрэх COVID-19 тохиолдол буурахгүй байгаа орнуудын гуравт жагсав

Манай улс дархлаажуулалтын явцаараа дэлхийд дээгүүрт орж байсан ч сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна.
Тавдугаар сарын сүүлээр өдөрт 600 гаруй бүртгэгдэж байсан бол ердөө сар хүрэхгүй хугацааны дараа энэ тоо 2000-ыг давж, зургадугаар сарын 13-ны өдөр 2188, зургадугаар сарын 14-ний өдөр 2263 тохиолдол бүртгэгдсэн юм.
Энэ үзүүлэлтээрээ буюу өдөрт илрэх тохиолдлын тоогоор Монгол Улс coronatracker цахим хуудас дээрх "Өдөрт илрэх шинэ тохиолдлын тоогоор эхний 10 орон" жагсаалтад Тайланд, Энэтхэгийн араас гуравдугаарт бичигджээ.
Өдөрт илрэх шинэ тохиолдол хамгийн ихтэй орнуудын жагсаалтад эхний хоёр байранд Тайланд, Энэтхэг улсууд орсон бол Монголын араас Мексик, Болив, Пакистан, Казахстан, Гондурас, Бельги, Камбожи улс орсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ