Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга болсноор тус дүүрэгт нөхөн сонгууль явагдахаар болсон юм.
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн таамаглал эхнээсээ гарч, улс төрийн намуудад УИХ-ын гишүүний суудлын төлөөх тохиролцоо явагдаж буй бололтой. Өчигдөр зарим хэвлэл АН-ын экс дарга С.Эрдэнийг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших тухай мэдээлсэн байв. Харин тэрбээр цахим хуудсаараа дамжуулан энэ мэдээллийг үгүйсгэжээ. УИХ-аас илүү намдаа илүү анхаарна гэдгээ С.Эрдэнэ мэдэгдсэн байна.
В.Бат
Уншиж байна |