ШУУД: Шинээр 2386 тохиолдол батлагдаж, 797 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.15/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 553 сорьцод шинжилгээ хийснээс 2386 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 80 733 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1675 нь Улаанбаатар хотод, 711 нь орон нутагт байна. Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Орхонд 86, Дархан-Уул 32, Хөвсгөл 22, Сэлэнгэд 22, Хэнтийд 55, Дорнод 9, Төвд 65, Сүхбаатарт 29, Өвөрхангайд 65, Булган 17, Архангайд 59, Баянхонгорт 96, Говьсүмбэр 12, Хөвсгөлд 22, Говь-Алтай 45, Ховд 10, Увс 11, Баян-Өлгий 9, Завханд 7, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 797 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57 822 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 380 болж байна.
Өнөөдрийн байдлаар 9346 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5826 хүн хөнгөн, 2542 хүндэвтэр , хүнд 794, маш хүнд 184 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ