Халдварын улмаас 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.15/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 380 болж байна. Тухайлбал,
- 50-59 насны гурван хүн 2-15 хүртэл хоног эмчлүүлсэн
- 60-69 насны дөрвөн хүн 4-10 хүртлэ хоног эмчлүүлсэн
- 70-79 насны 1 хүн тав хоног эмчлүүлсэн
- 80+ насны гурван хүн 13-20 хүртэл хоног эмчлүүлсэн
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ