Нийслэлд өнөөдрөөс 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.12/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 415 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 894 995 хүн, хоёрдугаар тунд 1 657 793 хүн хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Улаанбаатар хотод Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Тиймээс эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамрагдах боломжтой.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ