ОХУ-аас "Спутник" вакциныг хэзээ нийлүүлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байна

Түр хороо хуралдаж, ковидын нөхцөл байдлыг хэлэлцэж байна. ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник" вакциныг хэзээ оруулж ирэх талаар Н.Алтанхуяг гишүүний асуултад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
-ОХУ-аас "Спутник" вакцинын хэзээ нийлүүлэх талаар албан ёсны хариу ирүүлээгүй байна. Вакцины үйлдвэрлэлтэй холбоотой нийлүүлэлт удаашралтай байна. Спутник вакцины нэгдүгээр тунг хийснээс хойш хоёрдугаар тун 21-90 хоногийн хугацаанд хийж болно. Хэдий чинээ хугацаа уртасна төдий чинээ дархлаа сайн тогтоно гэсэн хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ