Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд хөнгөн, хүндэвтэр хэлбэрээр өвчилж байгаа

Түр хорооны хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. Бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэдийн өвчлөлийн хэлбэрийг асуусан гишүүдийн асуултад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
-Чанаргүй вакцин гэдэгтэй санал нийлэхгүй байна. Вакцины хоёр удаагийн тунд хамрагдаад 14-өөс дээш хоноод халдвар авсан иргэдэд судалгаа хийсэн. Энэ хүмүүсийн өвчлөлийн байдлын хөнгөн, хүндэвтэр байдал нь 95-аас дээш хувьтай байгаа гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ