ШУУД: Шинээр 2395 тохиолдол батлагдаж, 827 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.16/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 673 сорьцод шинжилгээ хийснээс 2395 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 83 128 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1750 нь Улаанбаатар хотод, 644 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Орхонд 87, Дархан-Уул 51, Хөвсгөл 22, Сэлэнгэд 31, Хэнтийд 41, Дорнод 12, Төвд 44, Сүхбаатарт 29, Өвөрхангайд 50, Булган 5, Архангайд 40, Баянхонгорт 101, Говьсүмбэр 19, Хөвсгөлд 22, Говь-Алтай 36, Ховд 9, Увс 16, Баян-Өлгий 24, Завханд 15, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 827 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 58 649 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 9 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 389 болж байна.
Өнөөдрийн байдлаар 9643 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5966 хүн хөнгөн, 2640 хүндэвтэр , хүнд 858, маш хүнд 179 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ