Л.Баттөр: Нас барсан иргэдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байсан

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.16/ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:
-Цар тахлын энэ үед вакцинжуулалт үндсэн хоёр үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, вакцинд хамрагдсан иргэд халдвараас сэргийлж чадаж байгаа. Мөн иргэд хүндрэл нас баралтаас сэргийлнэ.
Сүүлийн үед вакцинд хамрагдсан ч гэсэн халдвар авч байгаа, эмнэлэгт хэвтэж буй тохиолдлуудад иргэд маань ихээхэн анхаарал хандуулж байна. Иймд "вакцин үр дүнгүй юу" гэсэн асуултыг мэргэжлийн байгууллагуудад тавьж байна. Олон төрлийн судалгаа хийж байгаа. Вакцинд огт хамрагдаагүй бүлгээс халдвар авч байгаа тохиолдол вакцинд хамрагдсан бүлгээс халдвар авч буй тохиолдлын судалгааны үр дүнд вакцин үр нөлөөтэйг давхар баталж чадаж байгаа. Ялангуяа хүндрэл нас баралтаас сэргийлж байгаа нь тодорхой харагдаж байна.
Манай улс ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Синофарм үйлдвэрийн вакциныг хэрэглэж байгаа. Тиймээс иргэд маань вакцины үр нөлөөнд эргэлзэх хэрэггүй. Нас барсан иргэдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй. Энэ үнэн. Маш цөөхөн тохиолдолд вакцины бүрэн тунгаа аваад халдварт өртөөд нас барсан. Энэ нь халдварын хүндрэл, нас баралтаас вакцин сэргийлж чадаж байгааг илэрхийлж байна. Нас барсан тохиолдлуудын ихэнх нь хавсарсан суурь өвчтэй байсан.Тиймээс вакцин халдвар, хүндрэлээс хамгаалж чадаж байна. Гэхдээ вакцинд хамрагдаад 14 хоносон 1,3 сая иргэн бий. Монгол Улс харьцангуй залуу хүн амтай улс орон учир нийт хүн амдаа тооцоод үзвэл 40 хувь нь бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон байна. Мөн нийт хүн амын 35 хувийг эзэлж буй хүүхдүүд маань вакцинд хамрагдааүй байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ