Коронавирусийн халдвараар өвчилсөн 99 настай иргэн бүрэн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.16/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Увс аймагт коронавируст халдварын нэлээд хүнд хэлбэрээр өвчилсөн 99 настай иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан таатай мэдээ байна. Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн хамт олонд эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Энэ мэтээр өдөр бүр олон хүнийг эмчилж байгаа эмч, эмнэлгийн ажилчид та бүхэнд баярлалаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ