Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Байнгын хорооны хуралдаанд оролсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагаар нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын тогтоолын төслийг Соёлын сайд Ч.Номин танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Түүхт 100 жилийн ойн медалийн загварыг хэрхэн гаргасан бэ?
Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч Д.Төмөрбаатар:
-Хүндэт медалийн нь таван өнцөгтэй, гадуураа алтан шаргал өнгөтэй, дээд хэсэг нь хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр, доод хэсэг нь дөрвөн зүг найман зовхисыг бэлгэдсэн нарны цацраг хэлбэртэй, цагаан өнгөтэй, голдоо 100-гийн тоотой, алтан нарны цацраг дор нар сар мандуулсан, нь их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг дүрсэлсэн гэлээ.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ