
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ардчилсан намын сайд нарыг ажлаас чөлөөлөх асуудал хөндөгдөж, чуулганы танхимд нэлээд ширүүн маргаанууд өрнөсөөр байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганбямба Ардчилсан намын сайд нараас ажлын үзүүлэлтийг нь асуунгаа сүүлийн үед Засгийн газар дахь зургаан сайдаа төлөөлөн С.Баярцогт их гоё зүйлс ярьдаг болсон. Та өнгөрсөн хугацаанд Сангийн сайд биш инфляцийн сайд сайд байсан.
Чиний оруулж ирсэн аймар төслүүдээс болж ард түмний амьдрал ямар болсныг мэдэж байна уу” гэв. Түүний асуултын хариуд С.Баярцогт “Н.Ганбямба гишүүн асуултаа ойлгодоггүй болохоор би сүүлийн үед хичээл зааж, тайлбарладаг болоод байгаа. Та өөрөө энэ эдийн засгийг ойлгодог юм уу” гэв.
Үүний хариуд Н.Ганбямба “Чи амьдрал мэдэхгүй шүү дээ. Чиний энэ инфляциас үүдэн ард иргэдийн амьдрал ямар болсныг мэдэж байна уу” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ