Унгарын сургуулиудад ижил хүйстний талаар сурталчлахыг хориглов

img

Дунд сургуулиудад ЛГБТ (shuud.mn: лесби, гей, бисексуал, трансжендер)-ийг сурталчлахыг хориглосон хуулийг Унгарын Парламент дэмжсэн талаар The Guardain мэдээлжээ. 

 

Хуулийн төслийг тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төсөлд өгүүлснээр 18 хүртэлх насны хүүхдүүдэд "хүйсээ өөрчлөх эсвэл ижил хүйстнээ сонирхох байдлыг дэмжсэн" материалуудыг үзүүлэхийг хоригложээ. Түүнчлэн, ЛГБТ-ийн төлөөллүүд хүүхдүүдэд зориулсан телевизийн шоу эсвэл сургуулийн сургалтын материалын зураг авалтад оролцохыг хориглосон байна. 

 

Энэ төрлийн сурталчилгаа хийхийг хориглосон заалт байгууллагуудад ч хамааралтай гэнэ. Шинэ хуулиар бэлгийн боловсролын хичээл орохыг зөвшөөрсөн байгууллагуудын жагсаалтыг танахаар болжээ. 

 

"Хүүхдүүд тодорхой насанд хүрэх хүртлээ буруугаар ойлгож, хүүхдүүдийн хөгжилд сөргөөр нөлөөлж мэдэх зүйлс гэж бий. Хүүхдүүд шүүн тунгааж чадахгүй, улмаар тэдний өөрийнхөө тухай болон ертөнцийг үзэх үзэл,  суртахууны үнэ цэн нь аюулд учрах зүйлс гэж мөн бий" хэмээн Унгарын Засгийн газрын төлөөлөгч онцолжээ.

 

Энд дуулгахад, 2020 оны долдугаар сард Тайландын сайд нарын танхим ижил хүйстнүүдийн хамтын амьдралыг зөвшөөрч, тэднийг хүүхдүүд өсгөх боломж олгосон хууль баталсан юм. Энэ нь бүх хүйсийн хүмүүсийн хооронд тэгш эрхийг бий болгоход чухал алхам болсон гэж Тайландын Засгийн газар онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ижил хүйстэн гэж заваан юмыг устгах хэрэгтэй. Элдэв гаж зүйлээс ижил хүйстэнгүүд төрж байна.
2021-06-16