Худалдаа үйлчилгээний газрууд 07.00-22.00 цаг хүртэл ажиллана

img

 

Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17 буюу өнөөдрөөс долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Мөн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлалаа.

 

Харин хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hudaldaa uilchilgege 20 tsag bolgoo yadaj 20 tsagas hoish humus delgur hesehgui hessench gada yavna bzde.butuu orchin chl ayultai gesen bzde.
2021-06-17