ШУУД: Шинээр 2642 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.17/ хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 540 сорьцод шинжилгээ хийснээс 2642 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 85 770 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1733 нь Улаанбаатар хотод, 908 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 59 220 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 37-95 насны 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 400 болж байна.
Өнөөдрийн байдлаар 10 248 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6338 хүн хөнгөн, 2830 хүндэвтэр , хүнд 891, маш хүнд 189 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ