Сүүлийн 24 цагийн хугацаанд 9618 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.17/ хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 9618 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Тухайлбал, 4,446 нь Улаанбаатар хотод, 5,572 хүн орон нутагт хамрагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 901 009 хүн, хоёрдугаар тунд 1 676 911 хүн хамрагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ