С.Төмөр: Цагдаа намайг газар унагааж, толгой руу цохиж зодсон
Сүхбаатарын талбайд болсон "Номын баяр"-ын үеэр цагдаад зодуулсан гэх зохиолч С.Төмөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр номын баярын үеэр өөрийн зохион номоо борлуулах асар түрээслэхээр зохион байгуулагчдад хандсан ч дууссан байсан аж. Тиймээс асаруудын гадна талбайд номоо дэлгэн сууж байхад нь зохион байгуулагчид цагдаа дагуулан ирж, биед нь халдсан хэмээн ярилаа. "Нийтийн хэв журам зөрчөөгүй байхад цагдаа нар сандал дээрээс албадан босгож, чирч газар унагаад миний толгой руу цохиж зодсон. Ууганбат гэдэг цагдаа миний хавирган дээр өвдөглөж суусан. Мөн миний эхнэрийн толгой руу цохьсон. Энэ бол ямар ч үндэслэлгүйгээр цагдаа иргэн над руу дайрсан гэмт халдлага гэж үзэж байгаа" хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ