ОХУ-ын цэргүүдэд зориулсан ухаалаг утас бүтээнэ

img

Оросын Батлан хамгаалах яам Оросын цэргийн албан хаагчдад зориулсан ухаалаг утас, түүнчлэн цэргийн анги салбаруудын нутаг дэвсгэр дээр явагдах өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан тусгай апликейшн боловсруулж байгаа гэнэ. Энэ талаар Батлан хямгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр бүтээх ухаалаг утас нь аюулгүй байдлыг хангасан зэрэг төрөл бүрийн горимтой байх аж. Одоогоор цэргийн анги нэгтгэлүүд дээрх аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан тоон систем бүтээх төслийг туршиж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ