ШУУД: Шинээр 2746 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.18/ хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 2746 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 88 516 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1876 нь Улаанбаатар хотод, 860 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 7 зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, Орхонд 76, Дархан-Уул 34, Хөвсгөл 50, Сэлэнгэд 54, Хэнтийд 45, Дорнод 33, Төвд 138, Сүхбаатарт 30, Дундговь 55, Өвөрхангайд 12, Булган 7, Архангайд 23, Баянхонгорт 92, Говьсүмбэр 8, Говь-Алтай 143, Ховд 10, Увс 28, Баян-Өлгий 20, Завханд 2, Хөвсгөл 50, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2505 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 61 725 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 411 болж байна.
Өнөөдрийн байдлаар 10 758 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6762 хүн хөнгөн, 2860 хүндэвтэр , хүнд 943, маш хүнд 193 хүн байна. Тухайлбал, 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн гэрийн хяналтад 15 899 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ