ШУУД: Орон нутгийн баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах хүсэлт гаргалаа

Үндэсний спортын холбоод мэдээлэл хийж байна.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:
-Засаг төр маань зөв чиглэл гаргаж, хүсэлтүүдийг хүлээн авч зөв шийдвэр гаргах байх аа. Бөхчүүд маань бэлтгэлдээ гарсан. Үндэсний их баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах хүсэлт гаргаж байна.
Монголын бөхийн холбоо, сур харваачдын холбоо, уяачдын холбооноос нэгдсэн уулзалт хийж, Үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулах эсвэл тодорхой хугацаагаар хойшлуулахыг хүсэж байгаа. Хөдөө орон нутаг байгаа малчид, бөх, уяачдынхаа хүсэлтийг дамжуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ