COVID-19-өөс сэргийлэх эм бүтээхэд их хэмжээний хөрөнгө оруулна

img

АНУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг COVID-19 өвчнийг эмчлэх эм гарган авах зорилготой шинэ хөтөлбөрт 3.2 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулахаар болжээ. Энэ талаар төрийн байгууллагуудаас авсан эх сурвалжтайгаар Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна. 

 

"Би өглөө сэртэл, бие таагүй байна. Амт үнэр мэдрэхгүй, хоолой эвгүйрхэнэ. Ингээд би эмч рүүгээ яриад "би COVID-19 тусчихжээ, жор бичээд өгөөч" гэж хэлнэ" хэмээн Америкийн халдварын ерөнхий эмч Энтони Фаучи ирээдүйн нөхцийг төсөөлөн ярьжээ.

 

Шинэ хөтөлбөрт хөрөнгө оруулснаар эм бэлдмэлийн эмнэлзүйн туршилтыг түргэсгэх зорилготой аж. Ажил төлөвлөснөөр урагшилвал энэ оны эцэс гэхэд эм батлагдах юм байна. Хөрөнгө оруулалтын гуравны нэгийг шинэ эм бэлдмэл боловсруулж буй судалгааны төвүүдэд зарцуулах аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ