ВИДЕО: Шинээр 2635 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 2635 халдвар авч, 14 хүн нас барлаа. Харин 747 хүн эдгэрсэн байна. Өнөөдөр эмнэлэгт халдвар авсан 435 хүн эмчлүүлж байгаа аж.
-Нийслэлин хэмжээнд гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэдийг эмчлэх 40 явуулын станц ажиллаж байна. Өдөрт батлагдаж байгаа тохиолдын дийлэнхийг 30-40 насныхан эзэлж байна. Онцын шаардлагагүй бол бага насны хүүхэд болон өндөр настан, жирэмсэн эхчүүдийг гэрээс гарахгүй байхыг шаардаж байна. Ойрын хавьтал болсон тохиолдол сандарч тэвдэлгүй өөрийгөө тусгаарлан, харьяа дүүргийн эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг албаны хүн мэдээлж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ