Туршилтын журмаар орон гэргүй хүмүүст тэтгэмж олгоно

img

Нью-Йоркийн эрх баригчид болон Америкийн буяны байгууллагууд хамтран нийгмийн туршилт явуулахаар болжээ. Энэ туршилтын хүрээнд орон гэргүй залуу хүмүүст тэтгэмж олгоно гэж Фокс Ньюс мэдээллээ.

 

Хөтөлбөрт хамруулахаар Нью-Йорк хотод орон гэргүй тэнүүчилдэг 18-24 насны 30-40 хүнийг сонгон авах юм байна. Энэ хөтөлбөрийн оролцогчид ямар нэг шалгуур, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хоёр жилийн туршид сар бүр 1250 долларын тэтгэмж авах аж. Түүнчлэн тэдний орон байрны төлбөрийг төлөх зорилгоор илүү их мөнгө төлөх боломж ч тусгагджээ.

 

Хөтөлбөрийн оролцогчид  орлоготой болсноор байнгын орон сууц, ажлын байр хайх эсэхийг санаачилагчид тодруулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн тэдний амжилтыг бага тэтгэмж авч байгаа болон огт тэтгэмж авахгүй байгаа хүмүүстэй харьцуулах юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ