НӨАТ: Супер хонжвор 40 сая төгрөг байна

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдаж, Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. 2021 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн /2021.06.19/ 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ