Т.Баярхүү: Хотын захиргааны шинэ байранд 145 ортой эмнэлэг байгуулна
2021-06-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.21/ хийлээ. 

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

 

-Их, дээд сургуулиудын дотуур байрыг тусгаарлан, ажиглах байраар ашиглах, мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг татан оролцуулах ажлыг төлөвлөж байна. Энэ хүрээнд 1500 эмнэлгийн орыг дэлгэнэ. Хэдийгээр эмнэлгийн орыг нэмэгдүүлж байгаа ч халдварын тархалт өндөр байвал эмч, мэргэжилтнүүдийн дутагдал үүсэх нөхцөл бий болоод байна.  

 

Улаанбаатар хотын захиргааны шинэ байр буюу Яармагт байрлалтай байранд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх 145 ортой эмнэлгийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Ойрын хугацаанд энэ эмнэлгийг ашиглалтад оруулж халдварын батлагдсан тохиолдолд яаралтай түргэн тусламж үзүүлнэ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин