WP: Трамп COVID-19-тэй америкчуудыг Гуантанамо руу илгээх гэж байсан

img

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп цар тахал дөнгөж эхлэх үед коронавирусийн халдвартай хүмүүсийг Куба дахь Гуантанамо цэргийн бааз руу илгээх талаар бодож байсан гэж Вашингтон Пост сонин мэдээлжээ. Энэ бааз дээр алан хядагчдыг хорьдог шорон ч байрладаг юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахал эхэлсэн эхний өдрүүдэд Цагаан ордны албаны этгээдүүд эмчилгээ хийлгэхээр Америкийн иргэд эх орондоо буцаж ирэх боломжийн талаар хэлэлцэж байх үеэр Трамп халдвар авсан хүмүүсийг илгээх газрыг санал болгосон гэнэ. 

 

"Манайд чинь өөрсдийн гэсэн арал байдаггүй юм уу? Гуантанамо байвал яаж байна?" хэмээн Трамп дээрх зөвлөгөөний үеэр өгүүлжээ.

 

Энд дуулгахад, коронавирусийн цар тахал дэгдсэний улмаас дэлхийн улс орнууд ээлж дараалан хилээ хааж, улмаах олон мянган хүн эх орондоо харих боломжгүй, хилийн чанадад үлдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ