Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй зорчихыг анхааруулж байна

img

 

Өчигдөр тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 309 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 гэмтэж, орон нутагт 1 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдсэн байна.

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

 

Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгаж хөдөлгөөнөө эхлэн бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ